Хүртээмжтэй хорт хавдрын даатгал
Зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулав
Коннект лайф нь Мобиком корпорацитай хамтарч хэрэглэгчдэд хүртээмжтэй хорт хавдрын даатгалыг “freemium” загвараар буюу хураамжийн төлбөрийг үүрэн холбооны компани хариуцах нөхцөлөөр даатгалын бүтээгдэхүүний үнэ цэнийг ард иргэдэд ойлгуулахаар хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эхний
3 жилд 200,000 даатгуулагчийг хүртээмжтэй хорт хавдрын даатгалд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд сарын хураамж 500 төгрөг, хамгаалалт 2.5 сая төгрөг байна. Бид үүрэн холбооны салбарын харилцагч нартаа өгөх хүртээмжтэй хорт хавдрын даатгалын бүтээгдэхүүн дээр ашиг нэмэхгүй бөгөөд энэ нь Монгол улсын даатгалын салбарт шинээр зөвхөн даатгуулагчдад бүх ашиг тусыг хүргэх бүтээгдэхүүн болж байна.

Мобиком корпораци нь 10,000 төгрөгөөс дээш хэрэглээтэй дараа төлбөрт хэрэглэгч нарт тогтвортой хэрэглэгчийн бэлэг болгон өгөх юм. Нийт 425,550 хэрэглэгч байгаа бөгөөд бүх хэрэглэгч нарт бэлэглэх бодлого гаргасаныг дуулгахад таатай байна.
6,885
шинээр хорт
хавдар туссан
4,229
хорт хавдраар
нас барсан
1313.mn - Статистик мэдээллийн сан